Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн шинэ нислэг эхлүүллээ

2025-10-29 20:531min
20251029-205308-file.jpeg

МИАТ ТӨХК өнөөдөр, 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү нислэг нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэнэ.

Нислэгийг CRJ-700 маягийн агаарын хөлгөөр үйлдэж, ойрын зайнд нислэг үйлдэх боломжийг олгож байна.