Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах шинэ авто замын трассуудыг төлөвлөжээ
2025-10-28 14:241min

Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллажээ.
Энэ удаа Яармаг орчимд төлөвлөсөн шинэ замын трассуудын талаар танилцуулав.

Тодруулбал Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс, Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ замын трасс болон Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трассуудаар төлөвлөөд байна.
Дээрх шинэ замуудыг хийснээр Яармагийн төв гол замын түгжрэлийг сааруулах, ачааллыг бууруулах, Яармагийн оршин суугчид хотхон, хорооллоосоо гарч орохдоо түгжрэхгүй байх зэрэг ач холбогдолтой аж.
