Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, 32.2 тэрбум төгрөгийн зээл завшсан хэрэг илрүүлэгджээ

Тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ТЕГ-аас энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт Монгол Улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг шалгаж байгаа юм.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамч баримт үйлдсэн байна.
Эдгээр этгээдүүд нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаар хуурамч мэдээлэл оруулж, Нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад “хахууль өгөх” замаар зээл гаргуулсан нь тогтоогдсон.
Улмаар арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагаас нийт 32.2 тэрбум төгрөгийг зээл авч, хохирол учруулсан байна.
