АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна.
Энэхүү автобензиний буулгалт дараах байдлаар хийгдэж байгаа:
– Дархан өртөө – 1 вагон
– Рашаант өртөө – 6 вагон
– Толгойт өртөө – 9 вагон
– Улаанбаатар өртөө – 5 вагон
– Сайншанд өртөө – 5 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаа бөгөөд 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.
Энэхүү 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:
– Улаанбаатар – 5 вагон
– Толгойт – 26 вагон
– Рашаант – 5 вагон
– Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
– Сайншанд – 2 вагон
– Дархан – 2 вагон
– Эрдэнэт – 8 вагон
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна.
Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна.
