2022-01-20 12:28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр /2022.01.20/ ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт өгчээ. Тэрээр “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байгаад 2021 оны долдугаар сараас Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн билээ.