FB_IMG_1642510129696-1024x624.jpg
2022-01-20 17:02
УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг; Монгол […]

61e920eee9960.jpeg
2022-01-20 16:56
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр тус улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойтой уулзав. Уулзалтаар хоёр талын соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, өнгөрсөн онд зохион байгуулсан эдийн засаг, худалдааны Засгийн газрын хамтарсан хорооны хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

MG_8440-1024x683.jpg
2022-01-20 16:41
Илэрхийлэл, ялгарал, бэлгэдэл… Ямар ч зорилгоор бүтээсэн, зүүсэн, сонгосон бай гоёл гэдэг ямарваа нэгэн агуулга, хэлбэрийг олж, онцгой содон, эсвэл жир замыг туулдаг биз ээ. Бөгж, ээмэг, зүүлтүүд бидний харж дассанчлан нэгэн хэвийн бус, тэс өөр илэрхийлэлтэй, басхүү  түүнийг шил, мод, хуванцар, шавар, төмөр хайлш, чулуу зэрэг ямар ч эд, материалаар бүтээж болохыг Төрийн соёрхолт […]

1b069178888828382faa55fa2cb47057-р.png
2022-01-20 16:36
БХБЯ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, Барилга МН “Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт”-ыг Корпорэйт конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа. Манай улсын барилгын материалын худалдааны жилийн эргэлт дунджаар 2 их наяд төгрөг байдгаас 70 орчим хувийг импортын барилгын материал эзэлж байна. Орон сууцны үнэд нөлөөлөгч гол хүчин зүйл нь барилгын материалын үнийн өөрчлөлт байдаг бөгөөд ихэнх хувийг […]

267664604_1622938501438797_3379318109658136985_n-1024x526.png
2022-01-20 16:01
Б.ЦАГААНЦООЖ Нийслэлийн гэр хорооллоос гарч байгаа түлшний утаа өмнөх хоёр жилээс эрс нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Албан тушаалтнууд хотын утаа өтгөрч буйн шалтгаан юунд байгааг эрэн хайж, гэр хороололд хүртэл ажиллаад эцсийн дүгнэлтээ гаргаж чадсангүй. Хотын утаа ихсэж буйд гэр хорооллын иргэд буруутай гэж үзсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дрон нисгэж, нүүрсээр галладаг айлуудыг шалгаж үзнэ […]

-шүүх-1024x597.jpg
2022-01-20 15:59
Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас  2022 оны нэгдүгээр сарын 21-27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болжээ. Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны […]

64.jpg
2022-01-20 15:55
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм.Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид […]

.jpeg
2022-01-20 15:50
НӨАТ-ын буцаан олголтоосоо автомашиныхаа татвараа шимтгэлгүй төлөх боломжтой болсон талаар Татварын ерөнхий газраас мэдээлжээ. Татварын алба иргэдийн татвар төлөхтэй холбоотой зардал, цаг хугацааг хэмнэн цахим төлөлтийн системийг үе шаттай нэвтрүүлсээр ирсэн. Үүний дүнд 2021 онд авто автомашины татвар төлөгчдийн 70 хувь нь цахимаар төлсөн байна. Өнгөрсөн 2021 оны III улирлаас ebarimt-аасаа төлөх боломжийг бүрдүүлснээр 26,696 […]

74-1.jpg
2022-01-20 15:16
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр (2022.01.19) Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт очиж, үйлдвэрийн технологийн дамжлагатай танилцсан байна. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ тус компанийн үйл ажиллагааны талаар компанийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Б.Бат-Эрдэнэ: “Зүүн бүсийн үйлдвэртэй танилцлаа. Нийгэмд үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор хариулт өгөх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллагаас шахмал түлштэй […]

243058732_4369609936486400_1946671276816062314_n.jpg
2022-01-20 14:48
Үндэстэн дамнасан спортын агентлаг болох ESPN-ээс АНУ-ын ахлах сургуулиудын 2022 оны шилдэг 100 тоглогчийг нэрлэжээ. Уг жагсаалтын 100-р байрт АНУ-ын Охайо мужийн “International Sports Academy” сургуульд тоглож буй Ш.Энхийн-Одыг нэрлэсэн байна. Тэрээр ирэх жилээс NCAA (National Collegiate Athletic Association)-н сагсан бөмбөгт “Dayton” их сургуулийн “Dayton Flyers” багт тоглохоор болсон билээ.