УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулжээ

2022-01-20 11:55
478-1

АТГ-аас өчигдөр орой явуулсан шалгалтын хүрээнд УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг холбогдох бас нэгэн албан тушаалтны хамт саатуулсан байна.

АТГ-аас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ж.Пунцагийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулсан” гэж мэдээллээ.

Ж.Пунцаг 2016 онд УБТЗ ХНН-т тус албаны даргаар томилогдсон. Ингэхдээ АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг бататгах тодорхойлолт аваагүй нь маргаан дагуулж байсан удаатай.

1 сэтгэгдэлтэй

  • Иргэн хүн

    2022-01-20 12:03 at 12:03

    Ашгүйдээ. Хулгайчдыг эхнээс нь сайн баривчлаад байна даа. Хууль хир шударга байгааг харах л үлдлээ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй