-e1535348001157.jpg
2022-01-20 10:54
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, […]

new_8bbbded1382fddf42ad30c4cca656d99a9daf7ac-1024x683.jpg
2022-01-20 10:50
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од: Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүрнээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна. Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал юм. Учир нь албан тушаалын байдлаа урвуулан […]

darhanii-zam-750x375-2-580x365.jpg
2022-01-20 10:35
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж […]

http___com.ft_.imagepublish.upp-prod-eu.s3.amazonaws.jpg
2022-01-20 10:30
 МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ. Тус мэдээлэлд “БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20-н буюу өнөөдрөөс хэрэгжиж […]

20012022-1642639926-1245456916-tavantolgoi_1.jpg
2022-01-20 10:01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцав. Мөн Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад […]

download-18.jpg
2022-01-20 10:01
Монгол Улсын нэгдсэн төсөв 2021 урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 ИХ НАЯД төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн орлого 14.3 их наяд төгрөг болж 36.5% Төсвийн зарлага 15.6 их наяд төгрөг болж 34.5% буурсан байна. Энэ бол Монгол Улсын төсөвт орлого, зарлагын хувьд түүхэн дээд хэмжээ юм. Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлсэн байна. Татварын орлого 2021 оны эцэст 11.3 их наяд […]

R-32.jpg
2022-01-20 09:54
Оюутны хөгжлийн зээлийг 2022-2023 оны хаврын улиралд өмнө нь зээлээр суралцаж байсан болон тэргүүлэх мэргэжлээр сурч байгаа оюутнуудад олгоно гэв. Их сургуулиудын хичээл сонгол энэ сарын 26-наас эхлэх төлөвтэй байгаа ч одоог хүртэл оюутны хөгжлийн зээлийн хүсэлт авч эхлээгүй байна. Боловсорлын зээлийн сангаас энэ талаар тодруулахад “Бид оюутнуудын квотоо тодорхойлоод яамруу явуулсан байгаа, яамнаас хариу […]

-1024x768.jpg
2022-01-20 09:42
“Nodoublestandart” хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүн цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан гэх шүүх хурал өнөөдөр /2022.01.20/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, шүүх хурлын товыг зарласан […]

R-31.jpg
2022-01-20 09:35
Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ. Тэрээр ” Манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах […]

R-30.jpg
2022-01-20 09:32
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын орон байр, албан байгууллагуудад нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан найман этгээдийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед гэрээс нь хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан гурван ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураажээ. Тухайн […]