МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ.
Тус мэдээлэлд “БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20-н буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна” гэжээ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас МИАТ компани нислэгийн тоогоо цөөрүүлээд байгаа бөгөөд энэ сарын үлдсэн хугацаанд БНСУ-ын нийслэл Сөүл хот руу таван удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ.