Оюутны хөгжлийн зээлийг 2022-2023 оны хаврын улиралд өмнө нь зээлээр суралцаж байсан болон тэргүүлэх мэргэжлээр сурч байгаа оюутнуудад олгоно гэв. Их сургуулиудын хичээл сонгол энэ сарын 26-наас эхлэх төлөвтэй байгаа ч одоог хүртэл оюутны хөгжлийн зээлийн хүсэлт авч эхлээгүй байна. Боловсорлын зээлийн сангаас энэ талаар тодруулахад “Бид оюутнуудын квотоо тодорхойлоод яамруу явуулсан байгаа, яамнаас хариу ирээгүй байна” гэх хариултыг өгөв. Жилийн жилд л оюутнууд зээлийн асуудлаар тодорхойгүй нөхцөл байдалд байдаг. Хэзээ хэн нь гарын үсэг зурж, төсөв мөнгө нь шийдэгдэх тодорхой өдөр хоног байхгүй. Өмнөх улирлын санхүүжилт ч мөн адил сургуулиудад очоогүй хүлээгдэж байгаа. Оюутнуудын данс хасах үлдэгдэлтэй, сургуульдаа өртэй гэсэн сэтэр зүүсээр.