МХЕГ: Гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авахыг анхааруулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөж байна.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэн “Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын ажлын байранд үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ, баталгаатай, зориулалтын савлагаа боодолтой хэвийн боовыг худалдан авахыг зөвлөж байна.
MNS 0461:1981 стандартад зааснаар хэвийн боовыг 75 хэмийн агаарын харьцангуй чийглэгтэй, +20-оос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалж хэрэглэж болно” гэлээ.