Цэргийн насны иргэдийн бүртгэл маргааш буюу энэ сарын 21-ний өдөр дуусах юм. Өнөөдрийн байдлаар 89,007 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна.
Энэ жилийн хувьд цэргийн бүртгэлийг нийслэлийн үйлчилгээний цэгүүд, оршин суугаа газрын хороо болон цахимаар хийлгэх боломжтой болсон.
Цэргийн бүртгэлд 18-50 нас хүртэлх иргэд хамрагдах үүрэгтэй. Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас байдаг.
- 2022 онд 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой