2022-01-20 12:211min00

Шахмал түлш ачиж явсан автомашин осолдсоноос нэг хүн гэмтжээ

271757385_703085117744420_9116884214003819327_n

Сайжруулсан шахмал түлш ачиж явсан автомашин осолдсоноос нэг хүн гэмтсэн байна.

Тухайн ачааны машин “Starex” маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар замаар их хэмжээний сайжруулсан шахмал түлш асгарч, замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа аж.

Иргэд ачааны автомашиныг тоормосгүй болсноос, урсгал сөрж явснаас осолдсон гэж мэдээлж байна. Харин ТЦА-наас шалгалт хийж байгаа бөгөөд шалтгаан нөхцөл тогтоогдоогүй гэж мэдээллээ.