updown2021-11-29 09:06
03-39.jpg
1min0
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гурав дахь цувааны бүрэлдэхүүн Монголд газарджээ. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч эх орондоо ирсэн байна. Тэднийг УОК-ын шийдвэрийн дагуу “Бага баян” цэргийн амралтын газарт тусгаарлалаа. Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

updown2021-11-29 09:00
01-64.jpg
1min0
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж эхэлжээ. Олон улсын нислэгээр ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинжилгээ авч, нэвтрүүлэх юм байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн […]

updown2021-11-29 08:52
06-24.jpg
1min0
Нидерландын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (RIVM) Өмнөд Африкаас Нидерландад ирсэн 13 хүнээс коронавирусын Омикрон омог илрүүлсэн тухайгаа мэдэгджээ. Арваннэгдүгээр сарын 26-нд Өмнөд Африкаас ирсэн 624 зорчигч Схипхол нисэх онгоцны буудалд коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд 61 хүний ​​шинжилгээ эерэг гарсан байна. Коронавирусын халдвартай хэмээн оношлогдсон хүмүүсийн шинжилгээг ахиулан судалж, COVID-19 халдварын хувилбарыг тодорхойлохын тулд дээжийг RIVM-д […]

updown2021-11-29 08:38
09-9.jpg
1min0
Перугийн хойд хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв (EMSC) мэдээллээ. ESMC-ийн мэдээлснээр чичиргээ орон нутгийн цагаар 10.52 цагт бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн голомт нь  Барранка хотоос хойд зүгт 45 километрийн зайд 115 километрийн гүнд байжээ. Газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэлд Перугийн нийслэл Лима болон ойролцоох суурингийн […]

updown2021-11-27 13:20
09-8.jpg
1min0
Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон” мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдлаа. Хурлаас: Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн  гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь […]

updown2021-11-27 13:05
08-10.jpg
1min0
УОК яг одоо хуралдаж байна. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу болж байгаа хурлаар ДЭМБ-ын шинээр бүртгэж авсан коронавирусний шинэ хувилбарын талаар хэлэлцэж, шинэ хувилбарын эсрэг авах арга хэмжээ, дүрэм журмын талаар хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. ДЭМБ 11-р сарын 26-нд коронавирусын SARS-CoV2 шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутац Өмнөд Африкт илэрснийг мэдэгдэж, вирусын тархах чадвар […]

updown2021-11-27 12:58
07-17.jpg
1min1
Онцгой байдлын ерөнхий газрын даргын шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-21.3” сургалтыг Үндэсний аврах бригадад зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 69 алба хаагч хамрагдсан юм. […]

updown2021-11-27 12:53
06-23.jpg
1min0
Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, Хороо багийн Адуун гэдэг газар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 21:31 цагт газар хөдөлжээ. Сумын Засаг даргын тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.

updown2021-11-27 12:50
05-30.jpg
1min0
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудаснаа коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор уриалга гаргажээ. Тэрбээр “ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир “онцгой анхаарал татах хувилбар” жагсаалтад бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийнхүү […]

updown2021-11-27 10:23
02-52.jpg
1min0
Cибирийн “Листвяжная” уурхайд Пүрэв гаригт метан хий дэлбэрч 52 уурхайчин амь үрэгджээ. Пүрэв гаригт 14 хүн амиа алдсаныг баталсан бөгөөд уурхайн алслагдсан хэсэгт гацсан бусад хүмүүсийг эрэн хайх ажил эхэлсэн бол Баасан гаригт амь үрэгдсэн бусад хүмүүсийг олж, 31 хүн сураггүй болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Уурхайд метан хий дэлбэрч, гал гарч, хорт утаагаар дүүрч, […]