УОК яг одоо хуралдаж байна. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу болж байгаа хурлаар ДЭМБ-ын шинээр бүртгэж авсан коронавирусний шинэ хувилбарын талаар хэлэлцэж, шинэ хувилбарын эсрэг авах арга хэмжээ, дүрэм журмын талаар хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
ДЭМБ 11-р сарын 26-нд коронавирусын SARS-CoV2 шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутац Өмнөд Африкт илэрснийг мэдэгдэж, вирусын тархах чадвар өндөр байгаа талаар мэдээлсэн.
Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна. Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах, шаардлаггүй бол бусад орнууд руу зорчихгүй байхыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд сайд цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байгаа юм.