Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон” мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдлаа.
Хурлаас:
- Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх
- Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах
- Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдын байсан тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй. Бүгд шинжилгээнд хамрагдсан хэдий ч 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлана.
- Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээг бүрэн авах арга хэмжээг авахаа болсон гэж УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.