Перугийн хойд хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв (EMSC) мэдээллээ.
ESMC-ийн мэдээлснээр чичиргээ орон нутгийн цагаар 10.52 цагт бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Барранка хотоос хойд зүгт 45 километрийн зайд 115 километрийн гүнд байжээ.
Газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэлд Перугийн нийслэл Лима болон ойролцоох суурингийн оршин суугчид цочирдсон бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газар хөдлөлтийн эх үүсвэр газрын гүнд байсан учраас ноцтой сүйрэл дагуулахгүй хэмээн үзжээ.
Перугийн эрх баригчид улс орны нөхцөл байдалд урьдчилсан дүгнэлт хийхээс өнөөг хүртэл түдгэлзсэн байдалтай байгаа бөгөөд газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол, сүйрлийн талаарх мэдээлэл ирээгүй байна. АНУ-ын Цунамигийн сэрэмжлүүлгийн төвөөс (NWS) мэдээлснээр газар хөдлөлтийн бүсэд цунами үүсэх төлөвгүй байгаа аж.
Харин Амазонас мужийн эрх баригчид 90 хүн шархадсан, хоёр шархадсан, 19 байшин нурсан хэмээн RPPNews мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийллийн хөдөлгөөн хүчтэй байсан нь Перу улсын хөрш Эквадорт мэдрэгдсэн байна.
Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо Перу улсад болсон газар хөдлөлтийн дараа тус улсын хоёр бүс нутагт сүйрлийн талаар мэдэгдэж дор хаяж хоёр мужид хэсэгчлэн сүйрсэн гэжээ.