Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж эхэлжээ.
Олон улсын нислэгээр ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинжилгээ авч, нэвтрүүлэх юм байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлээд байгаа.
Бусад хувилбартай харьцуулбал илүү олон мутацтай, дахин халдварлах чадвар өндөр байж болзошгүй Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконг, Их Британи, Итали, Германд бүртгэгдээд байна.