Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-11-27 12:53

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал, Хороо багийн Адуун гэдэг газар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 21:31 цагт газар хөдөлжээ.
Сумын Засаг даргын тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.