09-6.jpg
2021-08-06 12:34
АТГ-ын мөрдөн шалгах албаныхан Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан байгаа. Мөн Ш.Нямдорж нь өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагчтай хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбоотой гэх мэдээлэл ч давхар яригдаж байгаа билээ. Түүний гэрт […]

08-9.jpg
2021-08-06 12:18
Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өвчнөөр нас барж, хоёр тал орны томилгоог эхлүүлэх гэж байна. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 30-нд ОХУ-ын “РЖД” НХН-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Алеексеевич Павловт албан бичиг илгээж “УБТЗ” ХНН-ийн даргаар УБТЗ- Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхээр санал болгож байгаагаа мэдэгдсэн байна. Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-д Нийгмийн асуудал хариуцсан […]

07-10.jpg
2021-08-06 12:06
Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг долдугаар сарын 29-нд цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас тухайн бичлэгт гарсан үйл явдлыг 2019 оны хоёрдугаар сарын 25-нд болсон гээд албан хаагчдыг ажлаас нь чөлөөлснийг мэдээлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  өнөөдөр /2021.08.06/ дээрх бичлэгийн талаар  “Тухайн үед цагдаагийн байгууллагад  “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их […]

05-16.jpg
2021-08-06 12:01
Эрүүл мэндийн байгууллагууд тавьж байгаа иргэдийн асуулт дунд Covid-19 халдварын вакцинд хамрагдахдаа хоёр өөр сонголт хийж болох уу. Хоёрдугаар тунгийн вакциныг өмнө хийлгэснээсээ өөр төрлийн вакцинаар сольж хийлгэж болох уу гэсэн асуулт багтаж байгаа юм байна. Дэлхий нийтээр Covid-19 халдварын эсрэг нэгдүгээр тунд “А” хийчхээд, хоёрдугаар тунд “Б” хийлгэх нь дархлаанд сайн гэсэн судалгаа, шинжилгээ […]

Голлох-зураг-1024x719.jpg
2021-08-06 11:52
Түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулан ХААН Банкны харилцагчдадаа барьсан талархлын бэлгийн эзэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, эх орны өнцөг булан бүрт тодорсоор байна. Алс хязгаар нутгийн залуу малчин, сумын төвийн сургуулийн сурагч, оюутан охин, тэтгэврийн өвөө, төрөөд удаагүй нярай гэхчилэн бүхий л нас, хүйсийн төлөөлөл ХААН Банкны 60 харилцагч өдгөө iPhone-12 гар утас […]

05-15.jpg
2021-08-06 11:38
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.06/  ээлжит мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт COVID-19-ийн 1246 тохиолдол бүртгэгдэж, 1804 иргэн эдгэрч, таван иргэн нас баржээ. Вакцинжуулалтын тухайд нийт иргэдийн 67 хувь, хоёрдугаар тунд 60-аас дээш хувь нь хамрагджээ. Мөн 12-17 насны 227 мянган хүүхэд, жирэмсэн 5500 иргэн вакцинд хамрагдаад байгаа гэнэ.  

04-22.jpg
2021-08-06 11:29
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. Тодруулбал:  Наймдугаар сарын 16-17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, Наймдугаар сарын 21-22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, Наймдугаар сарын 28-д СХД-т шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно. […]

03-23.jpg
2021-08-06 11:20
-Хуулийн байгууллагын бартаат  замаар бүдчсээр  одоо л үнэний нар ёлтойж байна- Хэнтий аймгийн төвд 2017 онд бүлэг этгээд 24 настай бүсгүйн амийг зэрлэгээр  хөнөөсөн онц  ноцтой гэмт хэрэг гарсан байдаг. Улмаар  хэрэг мөрдөн шалгах шатанд алдаа гарч, зарим нотлох баримт  алга болж, шүүх эмнэлгийн дүгнэлт ч эргэж буцсаар таван жилийн дараа Улсын мөрдөн байцаах газраас […]

04-21.jpg
2021-08-06 11:03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2021.08.05) Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бизнесийн орчин хумигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа уналтад орсон ч одоо дэлхий […]

15.jpg
2021-08-06 10:53
Тайландад химийн бодис агуулсан, шүр аралд төдийгүй тэнгисийн үндэсний паркад хор нөлөөтэй нарны хамгаалалтын тос ашиглахыг хоригложээ. Аялал жуулчлалаараа алдартай энэ улс амрагчдын биедээ түрхдэг, нарнаас хамгаалдаг тосыг удаан ургадаг шүрэнд муугаар нөлөөлдөг гэж болгоомжилдог байна. Нарны тосонд ихэвчлэн байдаг 4 найрлага нь шүрний авгалдайг устгаж, улмаар үржихэд нь саад болж, өнгийг нь алдагдуулдаг гэж […]