Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.
Тодруулбал:
- Наймдугаар сарын 16-17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,
- Наймдугаар сарын 21-22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
- Наймдугаар сарын 28-д СХД-т шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 15, зургаадугаар сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр бөхийн барилдааны хугацаа нь 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байх аж.
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэдгийг УОК-оос мэдэгдсэн.
Түүнчлэн тус холбооноос аймгийн бөхийн холбоо 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамжийг гаргажээ.
УДИРДАМЖ:
Эх сурвалж: МҮБХ