Эрүүл мэндийн байгууллагууд тавьж байгаа иргэдийн асуулт дунд Covid-19 халдварын вакцинд хамрагдахдаа хоёр өөр сонголт хийж болох уу. Хоёрдугаар тунгийн вакциныг өмнө хийлгэснээсээ өөр төрлийн вакцинаар сольж хийлгэж болох уу гэсэн асуулт багтаж байгаа юм байна.
Дэлхий нийтээр Covid-19 халдварын эсрэг нэгдүгээр тунд “А” хийчхээд, хоёрдугаар тунд “Б” хийлгэх нь дархлаанд сайн гэсэн судалгаа, шинжилгээ хийгдээгүй учраас нэг төрлийн вакцин хийлгэхийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: өнөөдөр хийсэн ээлжит хэвлэлийн мэдээллийн үеэр зөвлөв.