14.jpg
2021-08-06 10:45
2021 оны долоодугаар сар бүх цаг үеийн цаг агаарын ажиглалтын түүхэнд 2019, 2016 оны долоодугаар саруудтай хамт хамгийн халуун сар болжээ. Европын уур амьсгалын өөрчлөлтйн асуудал хариуцсан Copernicus Climate Change Service (C3S) төвөөс пүрэв гарагт мэдээлснээр, энэ оны долоодугаар сар 1991-2020 оны тухайн саруудаас 0,33°C-аар дулаан байлаа. Өнгөрсөн сарын температур 2019 оны долоодугаар сараас  0,07°C, […]

01-28.jpg
2021-08-06 10:37
Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулж, хүүхдэд ээлтэй эрсдэлгүй орчин бүрдүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САЙН ДУРЫН АЖИЛТАН бэлтгэх сургалтыг дөрвөн өдрийн турш хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний шатны арга зүйн сургалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвүүдийн 100 орчим мэргэжилтэн хамрагдсан бол хоёрдугаар шатны […]

01-27.jpg
2021-08-06 10:16
АНУ-ын нефтийн импорт, экспортын аль аль нь өнгөрсөн долоо хоногт буурлаа гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ лхагва гарагт мэдээлжээ. Тодруулбал, АНУ-ын нефтийн импортын хэмжээ өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 6.4 сая торход хүрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 75 мянга орчим торхоор буурсан үзүүлэлт болсон бол экспорт өдөрт дунджаар 1.9 сая торх болсон нь 585 мянга […]

07-9.jpg
2021-08-06 09:41
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг нь 2021-2022 онд авлигын төсөөллийн индексийн Монгол Улсын үнэлгээг өсгөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, хууль бус үйлдлийг мэдээлсэн, илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага […]

09-5.jpg
2021-08-06 09:39
Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Газпром” НХН 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зөвшөөрч, захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо. Энэхүү ажлын хүрээнд ОХУ-ын Үндэсний […]

06-11.jpg
2021-08-06 09:33
Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.08.05) Харилцаа холбоо, […]

12.jpg
2021-08-06 09:19
Хятадын компаниуд цар тахлын эхний жилд эмнэлгийн амны хаалт болон бусад хувийн хамгаалалтын хэрэгслээр 90 орчим тэрбум ам.долларын орлого олжээ. Петерсоны дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн мэдээллээс харахад, 2019 онд хувийн хамгаалалтын хэрэгслийн ашиг 22,9 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд 88,1 тэрбум болон өсжээ. Үүнээс 53,8 тэрбумыг нь амны хаалтнаас олсон бол 16,8 тэрбумыг нүүрний […]

01-26.jpg
2021-08-06 09:17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2021.08.05) Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайханыг хүлээн авч уулзаж, санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. СЗХ-ны дарга Д.Баярсайхан цар тахлаас хамааран эдийн засгийн идэвхжил суларсан ч санхүүгийн салбар 4.2 пунктаар өсөж, ДНБ-ий 17.5 хувьд хүрснийг уулзалтын эхэнд хэлж, СЗХ-ны хийж, хэрэгжүүлж буй ажлууд, хуулийн төслүүд, ойрын төлөвлөгөө, СЗХ-ны […]

02-29.jpg
2021-08-06 09:12
Монголын баг тамирчдын өнөөдрийн/2021.08.06/ тэмцээний хуваарийг хүргэж байна. Чөлөөт бөх Эрэгтэйчүүдийн 125 кг – М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө – 19.10 цагт Эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медалийн төлөө – 20.05 цагт Эрэгтэй 65 кг – Т.Тулга vs Такүто Отогүро /Япон/ – 10.30 цагт Эмэгтэй 50 кг – Т.Намуунцэцэг vs Юүи Сүсаки /Япон/ – 10.30 […]

01-29.jpg
2021-08-06 09:07
“АНУ-ын дээд боловсролын цахим үзэсгэлэн 2021” Улаанбаатар хотын цагаар 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 10:00-13:00 цагт болно. Цахим үзэсгэлэн яармагт АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн 45 их дээд сургуулиуд оролцох ба төлөөлөгчидтэй ярилцаж, сургууль тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Сургуулийн төлөөлөгчид өргөдөл гаргах үйл явц, санал болгож буй хөтөлбөрүүд, элсэлтийн ерөнхий шаардлага, оюутны хотхоны […]