Монголын баг тамирчдын өнөөдрийн/2021.08.06/ тэмцээний хуваарийг хүргэж байна.
Чөлөөт бөх
- Эрэгтэйчүүдийн 125 кг – М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө – 19.10 цагт
- Эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медалийн төлөө – 20.05 цагт
- Эрэгтэй 65 кг – Т.Тулга vs Такүто Отогүро /Япон/ – 10.30 цагт
- Эмэгтэй 50 кг – Т.Намуунцэцэг vs Юүи Сүсаки /Япон/ – 10.30 цагт
Хүрэл медалийн төлөө барилдах М.Лхагвагэрэл болон Б.Болортуяа нарын өрсөлдөгчид тун удахгүй тодорно. Харин Т.Тулга, Т.Намуунцэцэг нар эхний барилдаанаа Японы тамирчдын эсрэг хийх болно.
Наймдугаар сарын 5-ны байдлаарх медалийн хүснэгт:
- Хятад – 34 алт, 24 мөнгө, 16 хүрэл – нийт 74 медаль
- АНУ – 29 алт, 35 мөнгө, 27 хүрэл – нийт 91 медаль
- Япон – 22 алт, 10 мөнгө, 14 хүрэл – нийт 46 медаль
- Австрали – 17 алт, 5 мөнгө, 19 хүрэл – нийт 41 медаль
69. Монгол – 0 алт, 1 мөнгө, 2 хүрэл – нийт 3 медаль
Хэдийгээр АНУ Токиогийн олимпоос хамгийн олон медалийг аваад байгаа боловч алтан медалийн тоогоороо Хятад илүү учир тэргүүн байранд бичигдэж байна.