Хятадын компаниуд цар тахлын эхний жилд эмнэлгийн амны хаалт болон бусад хувийн хамгаалалтын хэрэгслээр 90 орчим тэрбум ам.долларын орлого олжээ. Петерсоны дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн мэдээллээс харахад, 2019 онд хувийн хамгаалалтын хэрэгслийн ашиг 22,9 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд 88,1 тэрбум болон өсжээ.
Үүнээс 53,8 тэрбумыг нь амны хаалтнаас олсон бол 16,8 тэрбумыг нүүрний хамгаалалтаас, 10,8 тэрбумыг хамгаалалтын хувцаснаас, 3,9 тэрбумыг бээлийнээс олжээ.
2020 оны дөрөвдүгээр сард эмнэлгийн амны хаалтны экспортын үнэ 2019 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 720,8%-иар өссөн байна.
Хятад улс АНУ, Европын холбоо руу ихэвчлэн хамгаалалтын хэрэгсэл нийлүүлжээ.
Эх сурвалж: Кorrespondent.net