02-1.jpg
2021-08-02 09:00
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ахиу хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Наймдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун […]

05-1.jpg
2021-08-01 12:03
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр болохоор товлогджээ. Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд: Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийг төлөөлж оролцох элч төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч […]

06.jpg
2021-08-01 11:54
Турк улс олон улсын тавцан дахь байр сууриа бэхжүүлэн өргөжүүлж, аливаа асуудалд их гүрний амбийцаар хандах болсон нь нууц биш. Ойрхи Дорнод, Сирийн асуудалд гүнзгий хутгалдан орсон тэдний гараа сунгах дараагийн боломж нь Уулын Карабахын дайн байсан. Санаснаа ч авч чадсан билээ. Бид энэ удаа “Тэд” буландаа Туркийн гүрний амбийцын талаар хойд хөршийн лента.ру цахим […]

03.jpg
2021-08-01 11:17
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон долдугаар сарын 31-нд Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллав. 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр жилд 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж, дотоодын […]

04.jpg
2021-08-01 10:13
Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан холимог багийн тэмцээнд шилдэг 12 улс оролцсоны дотор Монголын баг байв. Манайхан эхлээд БНСУ-ыг 4:1-ээр ялж, шөвгийн наймд шалгарсан. Ц.Цогтбаатар, Д.Сумъяа, Б.Ганхайч, Г.Алтанбагана нар багтаа ялалт авчрав. Харин дунд шөвөгт Оросын багт 4:2-оор ялагдав. Хувийн төрөлд медаль хүртээд буй хоёр бөх болох Ц.Цогтбаатар, С.Моллай нар өрсөлдөгчөө ялав. Улмаар дагах […]

02.jpg
2021-08-01 09:53
Нийслэлд шугам сүлжээний засварын ажилтай холбогдуулан авто замыг хэсэгчлэн хааж буй. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Толгойтын төв замаас Улаанчулуутын авто зам хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болов. Зам засварт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажил хийх юм байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн замаас МУБИС хүртэл замыг 10 хоног хязгаарлаад байгаа юм. Тус чиглэлийн […]

04-1.jpg
2021-08-01 09:48
Монголын багийн хуваарь: Наймдугаар сарын 1 (Улаанбаатар хотын цагаар) БУУДЛАГА: Өглөө 07:30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн Олимпийн хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд энэ дасгалаар Олимпод анх удаа орж буй юм. Олимпийн хурдан буудлагын нэг онцлог нь үргэлжлэх тусам буудах хугацаа […]

01.jpg
2021-08-01 09:39
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагаас Оросын Алберт Батыргазиевтай Олимпийн медалийн төлөө өрсөлдөнө. Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан боксчин. Олимпын аварга болчихоод мэргэжилд шилжих том амбиц тээж яваа. Энэ тоглолт бол тэдний хэн нь медаль дээр бууж, хэн нь медалгүй үлдэхээ шийдэх шийдвэрлэх тоглолт юм.

01-44.jpg
2021-08-01 09:32
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хотын дарга холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил […]

05.jpg
2021-08-01 09:16
Хөшигийн хөндийн тууш замд иргэд жолооч нар зорчихдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноор эвдрэх, шатахуун дуусаж түр зогсох, дугуй хагарах, замаа буруу сонгон орсноор буцаж эргэн урсгал сөрөх зэрэг зөрчлүүд нийтлэг гарч байгаа аж. Иймд Тээврийн цагдаагийн албанаас дараах анхааруулгыг гаргажээ. Тууш замд хориглох зүйлс: а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон […]