Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орж, дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангана

2021-08-01 11:17
03

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон долдугаар сарын 31-нд Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллав.

1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр жилд

  • 824 мян.тонн дизель түлш,
  • 339 мян.тонн авто бензин,
  • 80 мян.тонн онгоцны түлш,
  • 47 мян.тонн зуухны түлш,
  • 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж, дотоодын газрын тос хэрэглээний 55 орчим хувийг хангана.

Одоогоор төслийн 1 дүгээр үе шатны технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил эхэлсэн, энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.