Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан холимог багийн тэмцээнд шилдэг 12 улс оролцсоны дотор Монголын баг байв. Манайхан эхлээд БНСУ-ыг 4:1-ээр ялж, шөвгийн наймд шалгарсан. Ц.Цогтбаатар, Д.Сумъяа, Б.Ганхайч, Г.Алтанбагана нар багтаа ялалт авчрав.
Харин дунд шөвөгт Оросын багт 4:2-оор ялагдав. Хувийн төрөлд медаль хүртээд буй хоёр бөх болох Ц.Цогтбаатар, С.Моллай нар өрсөлдөгчөө ялав. Улмаар дагах барилдаанд Германы багт 4:2-оор хожигдсоноор багийн тэмцээнд долдугаар байр эзэлсэн амжилтаар Олимпийг өндөрлүүллээ.
Манай Ц.Цогтбаатар, С.Моллай нар учраагаа давсан бөгөөд Моллай өөрөөсөө 10-аад кг илүү жинтэй бөхчүүдтэй барилдаж, бүгдийг нь буулгаж авсан юм.
Жүдо бөхийн холимог багийн тэмцээнд Францын шигшээ таамаг эвдэн түрүүлж, тэдэнд 4:1-ээр хожигдсон дэвжээний эзэн Япон мөнгө дээр буув. Хүрэл медалийг Герман, Израилийн жүдочид хүртлээ.