Зам тээврийн сайд Л.Халтар УБТЗ-ын даргад Ц.Хүрэлбаатарыг зүтгүүлж эхэллээ

2021-08-06 12:181min0
08

Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өвчнөөр нас барж, хоёр тал орны томилгоог эхлүүлэх гэж байна.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 30-нд ОХУ-ын “РЖД” НХН-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Алеексеевич Павловт албан бичиг илгээж “УБТЗ” ХНН-ийн даргаар УБТЗ- Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхээр санал болгож байгаагаа мэдэгдсэн байна.

Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-д Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч даргаар ажилладаг. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын УБТЗ дахь хамтрагч, найз нь гэсэн мэдээлэл сонсогдож эхлээд байна.