АТГ-ын мөрдөн шалгах албаныхан Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан байгаа. Мөн Ш.Нямдорж нь өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагчтай хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбоотой гэх мэдээлэл ч давхар яригдаж байгаа билээ.

Түүний гэрт хийсэн нэгжлэгийн үеэр түүний гэр бүлийн гишүүн УЕПГ-ын хяналтын прокурор С нь АТГ-ын албан хаагчдыг дарамталж, заналхийлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байсан бол Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Ш.Нямдоржийг 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ.

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ц.Нямдоржид Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн