Тайландад химийн бодис агуулсан, шүр аралд төдийгүй тэнгисийн үндэсний паркад хор нөлөөтэй нарны хамгаалалтын тос ашиглахыг хоригложээ.
Аялал жуулчлалаараа алдартай энэ улс амрагчдын биедээ түрхдэг, нарнаас хамгаалдаг тосыг удаан ургадаг шүрэнд муугаар нөлөөлдөг гэж болгоомжилдог байна. Нарны тосонд ихэвчлэн байдаг 4 найрлага нь шүрний авгалдайг устгаж, улмаар үржихэд нь саад болж, өнгийг нь алдагдуулдаг гэж Тайландын байгаль хамгааллын албанаас тайлбарласан байна. Хориглосон тосны найрлагад оксибензон, октиноксат, 4-метилбензилиденкамфору буюу бутилпарабен ордог аж.
Нарны тос хэрэглэх хоригийг зөрчсөн хэн боловч 100 000 бат ($3000)-ын торгууль төлнө. Одоогоор шинэ журмыг яаж хэрэглэхээр төлөвлөж байгаа нь тодорхойгүй байна.
Сонирхуулахад, Тайланд нь жуулчдаас усан ертөнцөө ийм маягаар хамгаалахаар болсон анхны улс биш юм байна. Ийм хоригийг Номхон далайн Палау арал, Америкийн Хавай мужид бас хэрэгжүүлдэг.
Түүнчлэн “Далайн эрэг” кинон дээр гарснаараа алдартай Пхи-Пхи-Лех арал дээр орших Майя булан шүрнүүд нь устсанаас болоод 2018 оноос эхлэн хаагдсан юм.
Эх сурвалж: focus.ua