1min0
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус төвийн захирал Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр “Дельта вирусийн шинж тэмдэг илэрсэн хүн байвал тусгаарлана. Гэхдээ ер нь Дельта вирус гэлтгүй бүх вирус дээр хариу арга хэмжээ нь адилхан. Хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдэг нь бусад хувилбарт ч байсан. […]