Монголын жүдоч /Иран гаралтай/ дэлхийн аварга Саиед Моллаей 81 кг-д шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдаж яллаа.
Тэд хоорондоо анх удаа таарч байгаа бөгөөд нэмэлт цагт цэвэр /иппон/ ялж шигшээ 8-д шалгарч байна. С.Моллаей шөвгийн наймд Гүржийн 21 настай залуу жүдочТ.Григалашвилитэй учраа таарсан байна.
Тэрбээр 2 дугаар тойрогт Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадтай барилдсан бөгөөд өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпын дэвжээнд маш хянуур барилдаж, өрсөлдөгчдөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялсан юм.
14:30 цаг: Шөвгийн наймд Гүржийн бөх Тато Григалашвилитай учраа таарсан Саиед Моллаей өрсөлдөгчөө цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдээд байна. Медалийн төлөөх жудо бөхийн 81 кг-ын жингийн барилдаан 16:00 цагт эхэлнэ.