Ус цаг уурын байгууллага усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшнээс хэтрээд байгаа голуудын жагсаалтыг гаргажээ. Өнөөдрийн байдлаар Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй:
-Бэлтэс,
-Дэлгэрмөрөн
-Хангай нурууны арын Идэр,
-Чулуут, өврийн Байдраг,
-Буянт,
-Шаргалжуут,
-Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдэж,
-Сэлэнгэ,
-Бэлтэс,
-Дэлгэрмөрөн,
-Идэр,
-Хэрлэн,
-Онон,
-Улз,
-Онги,
-Байдраг,
-Хархираа,
-Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.
Дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
- Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна