Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод хүрэлцэн ирэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.