Дархан-Уул аймгийн Онцгой комисс иргэдэд тавих хяналтаа зөөлрүүлж, наймдугаар сарын 1-ээс шалган нэвтрүүлэх постууд татан буулгаж, зорчигчдын хот хооронд зорчих эрхийг нээх гэнэ. Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Гэхдээ энэ оны есрдүгээр сарын 1 хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөх юм байна.
Мөн наймдугаар сарын 22-нд болох ЭЕШ-ыг гурван байранд зохион байгуулахаар тооцон халдвар хамгааллыг хангахаар ажиллаж байгаа аж.
Дархан-Уул аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж, албан байгууллагууд 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлэх бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд наймдугаар сарын 1-ээс секц дугуйланд хамрагдах эрхийг нээжээ.