Монгол Улсын шүүх 2021 оны эхний хагас жилд нийт 9 тэрбум 736 сая 481 мянга 355 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 4 тэрбум 104 сая 865 мянга 662 төгрөг, торгох ялаар 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөг, зөрчлийн хэргээр 1 тэрбум 142 сая 11 мянга 542 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Оны эхний хагас жилд шүүхийн байгууллага 3436 хүнд торгох, 873 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 1273 хүнд хорих, 76 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноожээ.
Мөн 3436 хүнд нийтдээ 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөгийн төгрөгөөр торгох ял оноосон өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 25.3 хувиар буурсан үзүүлэлт гэж Улсын дээд шүүхээс мэдээлэв.