updown2021-07-28 08:37
08-7.jpg
1min0
Өнөөдөр (2021.07.28) 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. 10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ. 10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно. 12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса […]

updown2021-07-27 20:32
02-18.jpg
1min0
Монголын жүдоч Саид Моллай “Токио – 2020” Олимпийн Мөнгөн медалиа энгэртээ зүүлээ. Медалийг Олон улсын олимпийн хорооны Гишүүн Гаи Друт, наадмын маскот болон баярын цэцгийг Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгч, Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгч Х.Баттулга гардууллаа.

updown2021-07-27 19:54
01-19.jpg
1min0
Токио 2020 олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саиед Моллаейд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаар баяр хүргэжээ. Тэрбээр “Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саиед Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе. Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо […]

updown2021-07-27 18:16
001.jpg
1min0
Монгол Улс Токиогийн Олимпоос анхны мөнгөн медалиа авлаа  Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллаей -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд байна. Саиед Моллаей нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллаейн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп юм. […]

updown2021-07-27 18:07
03-12.jpg
1min0
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Триян Христеагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Триян Христеагийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаанд БОАЖЯ-тай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд салбарын сайд талархал илэрхийлээд, 2017-2021 онд ЕХ-ны санхүүжилтээр 2 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснийг онцлов. БОАЖЯ, ГХЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооноос ЕХ-ны Хими, биологи, цацраг идэвхт […]

updown2021-07-27 17:59
02-17.jpg
1min0
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллав. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа. Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд […]

updown2021-07-27 16:53
01-20.jpg
1min0
Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллаей Токиогийн Олимпын -81 кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангалаа. Саиед Моллаей удахгүй алтан медалийн төлөө барилдана. Саиед Моллаей нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллаейн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп […]

updown2021-07-27 16:39
05-10.jpg
1min0
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк гуравдугаар улирлын ээлжит репо арилжааг өчигдөр зохион байгуулжээ. Төв банкнаас II улирлын үлдэгдэл 75 тэрбум төгрөгийн санхүүжилт дээр III улиралд 250 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилтийг нэмж, нийт 325.0 тэрбум төгрөгийн репо арилжааг зарлажээ. Репо арилжаанд гурван банкнаас нийт 140 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг олгосон […]

updown2021-07-27 16:29
04-10.jpg
1min0
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Энэ үеэр МХЕГ-ынхан Covid-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний талаар танилцуулж, эрүүл мэндийн салбар болон хилийн боомт, тусгаарлах байр, нисэх буудал, аж ахуйн нэгжүүдэд тавьсан хяналтаар илэрсэн зөрчлийн мэдээг танилцууллаа. МХЕГ тусгаарлан ажиглах байранд дөрвөн чиглэлээр давхардсан тоогоор 905 хяналт тавьж 1451 зөрчил илрүүлжээ. […]

updown2021-07-27 16:08
02-16.jpg
1min0
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар дээрх бодлогын бичиг баримтад  нийт найман зорилт, 12 үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан. Энэ оны эхний хагас жилийн […]