updown2021-07-28 10:50
09-6.jpg
1min0
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.07.27) Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулалт хийгдэж буй эцсийн цэг хүртэл бүх шатанд хяналт тавьж байгаа юм. Хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд таван улсаас нийт 31 удаагийн нислэгээр дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 35 удаагийн […]

updown2021-07-28 10:41
07-8.jpg
1min0
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 79.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өсжээ. Орон сууцны үнэ энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 3.4, Баянзүрх дүүрэгт 0.3 хувиар багассан байна. Харин Баянгол дүүрэгт 1.1, Сүхбаатар дүүрэгт […]

updown2021-07-28 10:39
03-14.jpg
1min0
Оросын тамирчдыг “ТОКИО-2020” наадамд медаль хүртвэл Олимпийн аваргын цолоос гадна эх оронд нь шагнал, урамшуулал, тэтгэлэг хэлбэрийн тааламжтай бонус хүлээж байна. Саяхан Оросын спортын сайд Олег Матыцин хурд хүч, авьяас чадвараараа шалгарсан тамирчдад олгох мөнгөн урамшууллын дүнг ил болгосон. “Алтан медаль хүртсэн тамирчид 4 сая, мөнгөн медаль бол 2,5 сая, хүрэл бол 1,7 сая рублийн […]

updown2021-07-28 10:34
02-20.jpg
1min0
Дэлхийн спортын их наадам Зуны XXXII олимпоос Алтан медаль авсан тамирчдадаа улс орнууд ямар хэмжээний шагнал урамшуулал олгох гэж байгааг харуулъя. Гүрж: 322 мянган ам.доллар Казахстан: 250 мянган ам.доллар Азербайжан: 248 мянган ам.доллар Узбекистан: 200 мянган ам.доллар Молдав: 166 мянган ам.доллар Литва: 136 мянган ам.доллар Беларусь: 129 мянган ам.доллар Украин: 125 мянган ам.доллар Киргизстан: 119 […]

updown2021-07-28 10:05
06-12.jpg
1min0
Токио-2020 олимпийн наадам өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллаей мөнгөн медаль авснаар Монгол Улс Токиогийн олимп дахь медалийн  чансаагаар 33-р байрт орж ирлээ. Хоёр хүрэл медальтай байсан Монголын шигшээ баг өмнө 47-р байранд жагсаж байсан. Ийнхүү нэг мөнгө,  хоёр хүрэл медальтай боллоо.

updown2021-07-28 09:33
04-11.jpg
2min0
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан […]

updown2021-07-28 09:29
03-13.jpg
1min0
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр “Улаанбаатар хотын төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын сангийн фондыг баяжуулах ажлыг жил бүр хийхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Гэвч 2021 онд фондыг баяжуулах зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд […]

updown2021-07-28 09:21
01-22.jpg
2min0
Баруун Европт долоодугаар сарын 13-наас эхлэн их хэмжээний аадар бороо орж, хэдэн өдрийн турш үргэлжилсэн юм. Герман, Бельги, Швейцар, Нидерлан зэрэг хэд хэдэн улсад голууд эргээсээ хальж, усанд автаж, хөрсний нуранги үүсжээ. Нийт 200 гаруй хүн амиа алдсаны 170 гаруй нь Германд тохиосон аж. Тус улсын хувьд энэ удаагийн үер нь 60 жилд тохиож байгаагүй […]

updown2021-07-28 09:09
01-21.jpg
1min0
МХЕГ “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирамжийн дагуу улсын хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Нийт 820 байгууллагыг хамрагдсан шалгалтаар улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн  “Эсмия”  шахмал эмийг 111 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх […]

updown2021-07-28 09:01
05-11.jpg
1min0
БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна. БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи […]