Оросын тамирчдыг “ТОКИО-2020” наадамд медаль хүртвэл Олимпийн аваргын цолоос гадна эх оронд нь шагнал, урамшуулал, тэтгэлэг хэлбэрийн тааламжтай бонус хүлээж байна. Саяхан Оросын спортын сайд Олег Матыцин хурд хүч, авьяас чадвараараа шалгарсан тамирчдад олгох мөнгөн урамшууллын дүнг ил болгосон.

“Алтан медаль хүртсэн тамирчид 4 сая, мөнгөн медаль бол 2,5 сая, хүрэл бол 1,7 сая рублийн шагнал авна. Олон бүс олимпийн шагналтнууддаа урамшуулах өөр өөрсдийн хэмжээ тогтоосон. Үүнээс гадна спортын улирлын үр дүнгээр амжилт гаргасан тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэг болох сар бүр 52 мянган рублийн тэтгэлэг авна. Олимпийн наадмаар ийм шагналтнуудын тоо олон болно гэдэгт найдаж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: Udargol.com

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн