Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.07.27) Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулалт хийгдэж буй эцсийн цэг хүртэл бүх шатанд хяналт тавьж байгаа юм.
Хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд таван улсаас нийт 31 удаагийн нислэгээр дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 35 удаагийн импортолсон 5222580 хүн тун вакцинд хяналт шалгалтыг хийсэн байна.
Вакцинжуулалттай холбоотойгоор 2637 хүн тун вакцины хорогдол гарчээ. Тодруулбал, хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны бүрэн бүтэн байдал алдагдсан, унаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа нь дууссан гэх мэтчилэн шалтгаануудтай байжээ. Чанарын шаардлага хангаагүй 939 тариурыг устгалд оруулсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас танилцууллаа.