Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр “Улаанбаатар хотын төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын сангийн фондыг
баяжуулах ажлыг жил бүр хийхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Гэвч 2021 онд фондыг баяжуулах
зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.
Хурлын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Cоёл, урлагийн газрын эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Соёл, урлагийн байгууллагуудад зориулсан барилга, байгууламж барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд ажил хийгээгүй байна” гээд, цаашид энэ чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.