Монгол Улс Токиогийн Олимпоос анхны мөнгөн медалиа авлаа Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллаей -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд байна. Саиед Моллаей нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллаейн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп юм.
Саиед Моллаейн Монгол Улсаас иргэншил авсан товч түүх
Ираны Засгийн газраас тодорхой шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглож байсан 2018-2019 онд Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэж байсан юм.
Токиод 2019 онд болсон ДАШТ дээр Моллаей Саеид өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө барилдаанаас Ираны Засгийн газраас баримталсан бодлогын дагуу татгалзсаны дараа тэр Иран руу буцалгүй Европ руу дүрвэж, тэнд амьдарч байгаад Монгол Улсын иргэн болох хүсэлтээ өгсөн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгосон юм.
Гадаадын жүдоч Монголын иргэншил авсан анхны тохиолдлын эзэн нь Моллаей Саеид. Энэ удаа Моллаей Саеид Монгол Улсад Токиогийн олимпоос жудогийн -81 кг-ын жинд Мөнгөн медаль авч, Монгол Улсын Төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандуулах гэж байна.