Токио 2020 олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саиед Моллаейд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаар баяр хүргэжээ.
Тэрбээр “Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саиед Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе.
Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье” гэжээ.