Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус төвийн захирал Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр “Дельта вирусийн шинж тэмдэг илэрсэн хүн байвал тусгаарлана. Гэхдээ ер нь Дельта вирус гэлтгүй бүх вирус дээр хариу арга хэмжээ нь адилхан. Хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдэг нь бусад хувилбарт ч байсан. Тэгэхээр яг Дельтагийн шинж тэмдэг гэж ойлгож болохгүй. Дельта дээр арай илүү давамгай байгаа хэрэг. Дельта вирус гэхээр тэс өөр вирус ороод ирж байгаа юм биш. Мутацад орсон л төдий. Дээрээс нь шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг нь ургамлын харшилтай хүмүүст илэрдэг гэдгийг санах хэрэгтэй.
Долдугаар сарын 16-нд Япон руу Дельта вирусийн сорьцыг явуулсан. Нэмээд АНУ-ын холбогдох институт руу 200 орчим сорьц явуулсан. Шинжилгээний хариуг манайхан яарч хүлээгээд байна. Альфа юу Дельта юу гэдэг нь хэдхэн хоногийн дотор гарч ирэх ч дараагийн шатны боловсруулалтыг хийдэг үйл явцад хугацаа шаарддаг. Бүх үе шат дууссаны дараа мэдээллийг олон нийтэд ил болгодог” гэлэ