21-3.jpg
2019-09-12 14:11
Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, сурагчдад чиглэсэн багц хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ. 2019 оны багц хөтөлбөр нь Дэлхийд болон Монгол улсад хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болсон Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад чиглэсэн нь өмнөх жилүүдээс онцлог байлаа. Тухайлбал, “Дижитал мэргэжилтэн – […]

nogoon-zeel_poster.jpg
2019-09-12 13:58
Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ түүнийг төлөөлж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд арилжааны банкуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болсноо өнгөрсөн сард зарласан билээ. ХААН Банкны хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч, айл өрхүүдэд зориулан Ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож байна. Мөн түүнчлэн ХААН […]

19-5.jpg
2019-09-12 13:54
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн монголд зургаа дахь өдрөө болж байна. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг […]

18-5.jpg
2019-09-12 13:45
Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн нүхэн жорлонд унасан тохиолдол өчигдөр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 42 настай иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан талаар дуудлага өчигдөр /2019.09.12/ өдрийн 12:03 цагт ирсэн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 12:28 […]

17-4.jpg
2019-09-12 13:40
Цагаан тахал гэгддэг хар тамхийг зөвхөн залуучууд хэрэглэдэг гэсэн ойлголттой байсан бол нэг гэр бүлийн 4 хүн олон жил хар тамхи хэрэглэдэг байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, хар тамхинд донтогч ээж болох 40 настай Т-ээс гадна түүний хоёр охин, хүргэн нь хүртэл хар тамхи хэрэглэдэг аж. Т-нь олон жил хар тамхи хэрэглэж байгаа […]

16-7.jpg
2019-09-12 13:33
Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний 8 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 8 дугаар сарын эцэст 30.8 мянган иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд мөн оны өмнөх үеэс 7.5 хувь, өмнөх сараас 4.9 хувиар буурчээ. Эдгээр иргэдээс 11.4 мянга буюу 53.5 хувь нь эмэгтэй […]

16-6.jpg
2019-09-12 13:24
-Хүний хувьд хамгийн аюулгүй зүйл бол амжилтын араас хөөцөлдөж, засаглалд гармагцаа өөрийгөө бурхантай зүйрлэн бардамнах явдал юм- Их Британийн Гадаад хэргийн сайд асан Дэвид Оуэн засаглал болон өвчний хооронд шалтгаан-үр дагаврын холбоо байгааг олж тогтоосон. Тэрбээр удирдагчдын сэтгэцийн өвчин болон зүрхний шигдээс хоорондын холбоог судалж байгаад засаглалд гарсан хүмүүст хамгийн их тулгардаг өвчин нь huris […]

15-6.jpg
2019-09-12 13:12
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг өсгөх шийдвэрээ түр хойшлуулжээ. Энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг таван хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч хоёр долоо хоногоор хойшлууллаа гэж Цагаан ордны тэргүүн жиргэсэн байна. Хоёр тал худалдааны маргааныг шийдвэрлэх ээлжит яриа хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа […]

14-7.jpg
2019-09-12 13:05
Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг саатуулагдаад  байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өөр нэгэн харъяа байгууллагын даргыг сольжээ. Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяа нь шүүхээр заргалдаж, ялалт байгуулан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар эргэн ажилдаа томилогджээ. Болсон үйл явдлыг эргэн сануулахад Б.Нарантуяа нь авлигын хэрэгт холбогдон ажлаасаа чөлөөлөгдсөн байсан юм.

13-8.jpg
2019-09-12 13:02
Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны найман сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930  нэмэгдсэн байна. […]