Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн нүхэн жорлонд унасан тохиолдол өчигдөр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 42 настай иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан талаар дуудлага өчигдөр /2019.09.12/ өдрийн 12:03 цагт ирсэн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 12:28 цагт очсон байна. Аврагчид аврах олс ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.