2019-09-12 13:541min01

Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоолоо

19

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн монголд зургаа дахь өдрөө болж байна. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь 107 кг-ын жингийн дээд амжилтыг шинэчилж байв.