31.jpg
2019-09-12 17:38
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаажээ. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд […]

30-1.jpg
2019-09-12 17:35
2018 онд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн биед халдах үед ашигласан хутгийг цагдаагийн музейн үзмэр болгоно гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Бразилын Минас-Жерайс мужийн шүүх холбооны цагдаагийн нэхэмжлэлийг хэлэлцэн, хүйтэн мэсийг Бразилын нийслэл Бразилиа хотын Үндэсний цагдаагийн академийн музейд шилжүүлэх тухай тогтоол гаргасан байна. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр буюу сонгууль […]

29.jpg
2019-09-12 17:32
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогтын санаачилгаар нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдлыг төр засгийн анхааралд  хүргэх, иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал” гэрэл зураг, төсөл, бүтээлийн уралдааныг хоёр сарын хугацаанд  зохион байгууллаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн шилдгүүдийг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өгсөн юм. Мөн уралдаанд ирүүлсэн гэрэл зургуудаар “Монголын уран зургийн галерей”-д […]

28.jpg
2019-09-12 17:25
Сошл Либерал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Лхагвасүрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

27-1.jpg
2019-09-12 15:38
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан […]

26.jpg
2019-09-12 15:25
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. […]

25-1.jpg
2019-09-12 14:48
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх […]

24-1.jpg
2019-09-12 14:39
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас ТЗҮ-ийг баталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгажээ. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гэх мэтээр олон […]

23-2.jpg
2019-09-12 14:31
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас ганцхан шөнийн дотор хэдхэн цагийн хугацаанд хоёр цэнгээний газарт хяналт, шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалж байсан нь тогтоогдсон. Энэ нь өнөөдөр бид хар тамхи гэгч “ТАХАЛ”-аас хараат болсныг […]

22-3.jpg
2019-09-12 14:28
Хятадын Өмнөд Чунчён мужийн Чионан хотын таван давхар барилгад өнгөрсөн Лхагва гариг (2019.09.11)-т гал гарч, нэгэн тоотын хөргөгчнөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олджээ. Тус тоотод 62 настай эмэгтэй 35 настай хүүгийн хамт амьдардаг байсан аж. Тэдний биеэс гэмтэж бэртсэн шинж тэмдэг илрээгүй байна. Гал өглөөний 05.22 цагт гарсан бөгөөд гал сөнөөгчид галыг унтраахад 40 […]