Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцжээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Ийнхүү ШИНЭ нам нь албан ёсны бүртгэлтэй 34 дэх улс төрийн нам болж байгаа бөгөөд даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгожээ.